Валютын ханш:

Цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна


1 жил, 10 сар өмнө


Баруун аймгуудын нутгаар: 15,20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18,20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-22нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 21-нийг хүртэл Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 21-22нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн өмнөд хэсгээр, 16,20-21нд зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-18-нд Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16,21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Дээш