Валютын ханш:

ХБНГУ-ын Франкфурт хотод болсон олон улсын мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэнд амжилттай оролцов


2 жил, 8 сар өмнө

“Мах импэкс” ХК-ийн хамт олон 2016 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотод болсон олон улсын мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэнд амжилттай оролцож, НҮҮДЭЛ брэнд алт, ДЭЭДЭС хиам мөнгөн медаль авсан билээ. Тус үзэсгэлэнг зохион байгуулсан Германы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны захирал ноён Wolfgang Lutz манай улсад айлчилж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр МАХ ИМПЭКС ХК-ийн Хиам консервийн үйлдвэрт зочиллоо.

Үйлдвэрийн орчинтой танилцаж, шинээр ашиглалтад орсон савлагааны үйлдвэрийг мөн үзсэн юм. Ингэхдээ худалдаанд гараад удаагүй байгаа Берлин брэндийн хиамнуудыг шилдэг, орчин үеийн савлагаа бүхий бүтээгдэхүүн болсныг онцолсон. Түүнчлэн тус үйлдвэрт Германы чадварлаг технологийн ажилтан илгээхээ амласан бөгөөд, медаль авсан хоёр бүтээгдэхүүнтэй танилцан сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Мөн “Мах импэкс”-ийн бүхий л тоног төхөөрөмж Герман улсад үйлдвэрлэсэн байгааг хараад сэтгэл тун хангалуун байна, энэ үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн чанарын хувьд баталгаатай гэдэгт эргэлзэх хэрэггүй гэдгийг монголчуудад хэлэе гэв.

Дээш