Валютын ханш:

Харилцагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ


1 жил, 7 сар өмнө


“Мах импэкс” ХК “Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн хамт олон Нийслэлийн иргэдийг эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хангах үйлсэд хамтран зүтгэдэг харилцагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Манай компани нь нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй аж ахуй нэгж, иргэнтэй хамтран ажилладаг юм. Үүнээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг худалдааны төв, бөөний төв, захуудын шилдэг 100 харилцагчаа хүлээн авч алт, мөнгө, хүрэл харилцагчаар батламжиллаа. Алтан харилцагч 300.000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх, мөнгөн харилцагч 200000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх, хүрэл харилцагч 100000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхтэй болсон юм. Мөн шилдэг азтанг тодруулж “Нүүдэл” брэндийн 1000 ширхэг бууз авах эрх, Цагаан сарын хэрэглээндээ үхрийн утсан өвчүү авар эрхийг олгосон юм. Мөн тэдний санал сэтгэгдлийг сонсож, 2018 онд хэрхэн хамтран ажиллах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа.


Дээш