Валютын ханш:

“МАХ ИМПЭКС” ХК-ИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


1 жил, 5 сар өмнө


Илтгэгч: Ж.Чинзориг “Махимпэкс” ХК-ийн ТУЗ-ийн дарга

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, урилгаар оролцож байгаа эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг “Мах импэкс” ХК-ийн нийт ажилтан, ажилчдын өмнөөс болон хувиасаа хүргэж байгааг хүлээн авна уу.

“Мах импэкс” ХК-ийн ТУЗ-өөс 2017 онд хийсэн ажлын тайлангаа та бүхэнд танилцуулан хэлэлцүүлж та бүхний гаргасан үнэтэй санал санаачлага, шүүмжлэлийг 2018 оныхоо ажилд тусган хэрэгжүүлэх болно.

Өнгөрсөн онд тайлангийн хурлаар тавьсан зорилтуудыг ханган биелүүлэх зорилгоор бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийж компанийн хэмжээнд бизнес төлөвлөгөө, техник зохион байгуулалтын төлөвлөгөө гарган ТУЗ-ийн хурлаар батлуулж мөрдөн ажиллаа.

УИХ-аар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т хүнсний салбарт дараахь зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.
  • Эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр хүн амыг жигд хүртээмжтэй хангах, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, импорт орлох хүнсний үйлдвэрлэлийг дэмжих;
  • Стратегийн хүнсний улирлын нөөцийг эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний онцлогтой уялдуулан хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрдүүлэх;
  • Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;
  • Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны болон хагас боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;
  • Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх;
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.
  • Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.
  • Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно.
  • Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна гэж заасан.

УИХ-аар баталсан Монгол Улсын Засгийн Газрын дээрх зорилтыг ханган биелүүлэхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг чиглүүлэхийн зэрэгцээ орчин үеийн зах зээлтэй үйлдвэрлэлийг холбоход онцгой анхаарч ажиллав.

Нэг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 492 дугаар тогтоолоор батлагдсан “Мах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерт шалгарч ХХБ-аас 3,8 тэрбум төгрөгийн зээл авч:

  • Хонины мах 390,1 тонн
  • Үхрийн мах 146,5 тонн
  • Ямааны мах 438,9 тонн

Бүгд 975,6 тонн мах бэлтгэж 4,5,6 дугаар сард махыг зарж 4,1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Авсан 3,8 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн хамт ХХБ-тай байгуулсан гэрээний дагуу хугацаандаа төлж барагдуулан дараагийн зээл авах боломж бүрдүүлсэн.

Голомт банктай эвлэрлийн гэрээ байгуулж үлдэгдэл зээлийн асуудлыг шийдсэнээс гадна банкны зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж чадлаа.

2016 онд эхэлсэн “Малчдыг дэмжих” хөтөлбөрийг үргэлжлүүлэн тайлант оны 9 дүгээр сараас эхлэн Хиам Консервийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд 1250 толгой үхэр төхөөрч 200,0 тонн мах бэлтгэсэн байна.Энэ нь тайлант онд бэлтгэсэн махны хамгийн хямд үнэ болж байна. “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн ямаа бэлтгэх төсөл боловсруулан энэ онд 149,7 тонн ямааны мах бэлтгэж Хиам Консервийн үйлдвэрийн хэрэгцээнд өгсөн байна.

Мөн ИБНИУ-ын Голден такал компанитай хонины мах экспортлох гэрээ байгуулж 431,2 тонн төлөгний мах гэрээний дагуу нийлүүлж 2,946,825,846 төгрөгийн борлуулалтын орлого оруулсан байна.

БНХАУ-ын атестатчилал гэрээтэй холбогдуулан үйлдвэрийг бэлдэн тус улсын чанарын хяналт хорио цээрийн газрын шаардлагын дагуу бүрдүүлэх материалыг “Махимпэкс” ХК-иас баг гарган гүйцэтгүүлж атестатчилалд оролцож шалгуулсан болно. Уг шалгалтын дагуу “Махимпэкс” ХК-аас БНХАУ-д адууны мах экспортлох, дотоодод мах чанаж БНХАУ-д экспортлох үйлдвэрүүдэд үйлдвэрийн аргаар төхөөрсөн махыг нийлүүлэх эрх авсан болно. Уг ажлын хүрээнд цаашид үйлдвэрлэлээс хамаарахгүй ашиг олох боломж бүрдэж байна. (2018 оны Эдийн засгийн тооцоонд тодорхой тусгана) Энэ ажлын үр дүнд 2017 онд зөвхөн 12 дугаар сард 500,0 тонн адууны мах гаргасан байна.

Компанийн хашаанд байгаа үйлдвэрүүдтэй хийсэн гэрээг өөрчлөн шинэчилж чадсанаар компанийн хувьд гэрээг ашигтай болгож чадсан.

Номин сүлжээ дэлгүүрийн шинээр нээгдсэн Наадам центр салбарт өөрийн үйлдвэрийн махны дэлгүүрийг нээн ажиллуулж байна. Энэхүү салбар дэлгүүрийн дотоод тохижилт болон тоног төхөөрөмжийн зардалд нийт 15,6 сая төгрөг зарцуулсан байна.

“Махимпэкс” ХК-ын цахилгааны ерөнхий шугамын хэмжүүр шаардлага хангахгүй байсныг шинэчлэн цагийн тариф тоолууртай болгон өөрсдөө өдөр болгон хянах боломжтой болголоо. Ингэснээр “Махимпэкс” ХК-ын цахилгааны төлбөрийг хэмнэж чадсан

Эрчим хүчний удирдах газартай хамтран эрчим хүч хэмнэх бодлого баримтлан үүрэг хүлээсэн хэрэглэгчээр шалгарч компанийн хэмжээнд эрчим хүч хэмнэж болох тооцоог гарган гадны байгууллагаар эрчим хүч хэмнэх аудит хийлгэн хөрөнгө босгох бололцоог бүрдүүлээд байна.Уг тооцоогоор компанийн хэмжээнд жилд 179,0 сая төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой юм.Мөн эрчим хүч хэмнэлтийн менежер томилж сургалтад суулган дадлагажуулаад байна.

Үйлдвэрийн хойд талын төв замын засварын ажил дуусч хашаа руу орц, гарц оруулан, ар талын модон хашааг бетон зуурмаг хийцтэй хашааг 180,0 сая төгрөгөөр хийлгэн, машин ордог 2 хаалга хийж, орчны тохижилтыг сайжруулан 110 ширхэг мод, болон гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэлээ.

Компанийн хэмжээнд байгаа барилга байшинг ашиглах зорилгоор хуучин ажилчны цайны газрын барилгыг дулааны аргаар мах боловсруулах цех болгон түрээслэсэн юм. Энэ ажлын дүнд:

  • Ашиглалтгүй барилгыг ашиглалтанд оруулсан
  • Барилга, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмжийн засварын зардалгүйгээр дээврээс бусад зүйлийг засварлуулж чадсан.

Компанийн нийт ажилчдыг группын амралтанд 50 хувийн хөнгөлттэй үнээр амраасан. Үйлдвэрийн мэргэжлийн онцлогоос шалтгаалж Хужирт рашаан сувилалд 48 хүн амрааснаас тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан өндөр настан 6 хүн амарчээ. Мэргэжилтнүүдийн залуу халаа бэлтгэх зорилгоор хөргөлтийн инженер-2, дулааны инженер-1, цахилгааны инженер-1-ийг тус тус авч дадлагажуулан ажиллуулж байна. Мах боловсруулах үйлдвэрийн технологийн ажилтнуудыг 6 сар тутамд, машин танхимын ажилтнуудыг ээлжит мэргэжлээс шалтгаалан үндэсний төвийн үзлэгт хамруулсан.

Хоёр. Санхүүгийн үйл ажиллагааны тайлан

Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооноос 2017 оны санхүүгийн тайлангийн эдийн засгийн үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээ, судалгааг 2016 оны үзүүлэлттэй харьцуулж үзэхэд:

Балансынүзүүлэлт

2016 он

2017 он

Шинжилгээ

төгрөгөөр

хувиар

Эргэлтийнхөрөнгө

0.00

0.00

Мөнгөн хөрөнгө

33,894,026.79

104,268,617.51

70,374,590.72

208%

Богино хугацаат авлага

7,060,163,108.35

6,774,131,258.87

-286,031,849.48

-4%

Татвар, НДШ-ийн авлага

157,283,405.85

86,642,583.01

-70,640,822.84

-45%

Бараа материалын нөөц

653,666,254.46

1,000,502,592.78

346,836,338.32

53%

Урьдчилж төлсөн зардал тооцоо

0.00

8,996,700.00

8,996,700.00

Эргэлтийн бус хөрөнгө

Үндсэн хөрөнгө

1,854,475,070.07

1,874,351,673.99

19,876,603.92

1%

Биет бус хөрөнгө

4,810,351.40

4,810,351.40

Богинохугацаатөртөлбөр

0.00

0.00

Дансны өглөг

5,633,772,581.08

5,481,432,157.04

-152,340,424.04

-3%

Цалингийн өглөг

25,853,036.00

30,699,858.00

4,846,822.00

19%

Татварын өр

84,797,970.80

22,712,591.82

-62,085,378.98

-73%

НДШ-ийн өглөг

-2,772,284.10

-4,090,421.10

-1,318,137.00

48%

Санхүүгийн үйл ажиллагааны нэг гол үзүүлэлт бол эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийн хүрэлцээ түүний тогтвортой ажиллагаа байдаг. Үүнээс түргэн эргэх мөнгөн хөрөнгө 104,2 сая төгрөг,боломжит эргэх хөрөнгө 6860,7 сая төгрөг байгаагийн 7.8% буюу 527,2 сая төг нь найдваргүйавлага эзэлж байна. Түргэн болоод боломжит эргэлтийн хөрөнгө нь компанийн жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд хэвийн явуулахад хүрэлцэхүйц байна. Иймээс компани 2018 онд борлуулалт үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийн суурийг чадавхижуулах тал дээр анхааран ажиллах шаардлагатайг харуулж байна.Дансны авлага 286.0 сая төг-өөр буурсан нь компаниас авлага барагдуулах тал дээр тодорхой үе шаттай үйл ажиллагаа явуулсны үр дүн юм.

Эргэлтийн хөрөнгийн нийт дүнд голлох байр суурийг бараа материал эзэлж байгаа нь тус компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл онцлогтой холбоотойбөгөөд хувийн жин нь 3,5%-иар өссөн нь үүнийг гэрчилнэ.

Дансны өглөгийг урьд оноос 152.3 сая төг-өөр бууруулан өглөг авлагын харьцаа 1,1 байгаа нь хэвийн үзүүлэлттэй байна. Мөн дээр нь бараа, бэлэн бүтээгдэхүүний хангалттай эх үүсвэртэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Хөрөнгийн хөрвөх чадварын харьцааг дээшлүүлэхийн тулд компани дээр дурдсанчлан зардлаа бууруулж ашгийн түвшинг нэмэгдүүлэх нь зах зээлийн тогтворгүй байдалд бага өртөх, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой болох юм.

Компанийн хувьд өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байгаа мөн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа нэгэнт олсон, бусад ижил төрлийн мал, мах бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдэг утгаараа цаашид илүү их амжилттай ажиллаж үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулж чадах нь харагдаж байна.

Орлого, үр дүнгийн тайланд борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны зардал, хүүгийн болон татварын зардлууд нь ашгийн зохих шатлалд хэрхэн нөлөөлж буйг дүгнэвэл:

Үзүүлэлт

2016 он

2017 он

Хэвтээшинжилгээ

төгрөгөөр

хувиар

Борлуулалтынорлого ( цэвэр )

7,511,789,751.60

10,325,984,391.84

2,814,194,640.24

37.5%

Борлуулалтынөртөг

7,640,015,570.08

9,826,706,192.09

2,186,690,622.01

28.6%

Нийташиг ( алдагдал )

-128,225,818.48

499,278,199.75

627,504,018.23

-489.4%

Үйл ажиллагааны бусад орлого

3,822,448,741.43

2,244,006,013.76

-1,578,442,727.67

-41.3%

Үй лажиллагааны зардлын дүн

2,389,171,590.84

2,346,743,315.74

-42,428,275.10

-1.8%

Борлуулалт, маркетингийн зардал

7,600,321.74

10,655,103.06

3,054,781.32

40.2%

Ерөнхий ба удирдлагын зардал

625,578,386.12

435,755,092.40

-189,823,293.72

-30.3%

Бусад зардал

1,755,992,882.98

1,900,697,738.09

144,704,855.11

8.2%

Гадаад валютын ханшийн зөрүүний олз( гарз )

10,080,384.32

-364,617.81

-10,445,002.13

-103.6%

Татвар төлөхийн өмнөх ашиг( алдагдал )

1,315,131,716.43

395,811,662.15

-919,320,054.28

-69.9%

Орлогын татварын зардал

133,071,932.00

41,059,187.49

-92,012,744.51

-69.1%

Татварын дараах ашиг (алдагдал )

1,182,059,784.43

354,752,474.66

-827,307,309.77

-70.0%

Тайлант онд тус компани үндсэн үйл ажиллагаандаа голлон анхаарч ажилласны үр дүнд ашигт ажиллагааны түвшин урьд онд -2% алдагдалтай байсан бол 2017 онд 5%-ийн ашигтай болж өссөн нь чанарын үзүүлэлт юм.

2016-2017 онуудад борлуулалтын орлого 37,5 хувиар буюу 2814 ,2 сая төг-өөр өссөн байна. Борлуулалтын орлогыг дагаад борлуулалтын өртөг, зардал өсөх нь зүйн хэрэг, гэхдээ 2016 онд борлуулалтын өртгийн хувийн жин -2%-иар давсан үзүүлэлттэй байсан бол 2017 онд 95% болж буурсан нь сайн үзүүлэлт бөгөөд борлуулалтын дараах ашиг 5% болжөсчээ. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний өртөг зардлын бууралт, махны худалдах үнийн өсөлттэйгэхээсээ илүүтэй өнгөрсөн онд мал, махыг цаг хугацааны хувьд хямд үед нь бэлтгэж чадсан нь нөлөөлж байна.

Борлуулалтын дараах ашиг нэмэгдсэн боловч үйл ажиллагааны зардал 42,0 сая төг буюу 2%-иар буурсан байна. Энэ нь борлуулалтын орлого 37%-аар өсөхөд үйл ажиллагааны зардлыг өсгөлгүй бууруулж чандсан нь компаниас өртөг, үйл ажиллагааны зардлаа бууруулах зорилт тавин ажилласны үр дүнг илтгэж байна.

Компани 2017 онд орлогын албан татварт 41.0 сая төгрөг төлж өөрт үлдэх ашиг354.7 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг болгон хувиарлах бололцоотой байна гэдэг дүгнэлтийг ТУЗ-өөс өгч байна. Тус компани 2017 онд өмнөх онуудын ноогдол ашигт 68.3 сая төгрөгийг олгосон байна.

Тайлант оны ажлын үр дүнгээс үзэхэд тус компанийн бизнесийн үйл ажиллагаа нилээд идэвхижиж үндсэн үйл ажиллагааны орлого нэмэгдэн ашигт ажиллагааны түвшин дээшилж байгаа нь цаашид төлбөрийн болон өөрийн хөрөнгө капиталын чадавхиа сайжруулах нөхцөл бүрдэж байна.

Сүүлийн жилүүдэд мал, мах бэлтгэлд өр авлага гаргаагүй ажилласан бөгөөд санхүүгийн үйл ажиллагааны талаар хянан шалгах зөвлөлийн илтгэлд тодорхой тусгагдсан болно.

ГУРАВ.КОМПАНИЙН ЦААШДЫН ЗОРИЛТ

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гадаад экспорт гол ач холбогдолтой. Үүний тулд:

  • Исламын Бүгд Найрамдах Иран Улсад энэ онд дахин хонины мах экспортлох зорилт тавьж ажлуудыг үе шаттайгаар хийх
  • “Малчдыг дэмжих” хөтөлбөрийг жилд 3-4 удаагийн давтамжтай үргэлжлүүлэн үе шаттайгаар зохион байгуулах
  • Хөргөх үйлдвэрийн хөргөлтийн зоорины тоног төхөөрөмжийг шинэчлэх
  • Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн шинэ мах, махан бүтээгдэхүүний худалдаалах орчин үеийн жишиг дэлгүүрийг нээн ажиллуулах
  • Мал аж ахуйн ферм байгуулах
  • Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын сургалтанд хамрагдан хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа зэрэг ханган нийлүүлэлтийн бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлын зохих шаардлагыг хангах чадавхийг бий болгох
  • “Махимпэкс” ХК-аас БНХАУ-д адууны мах экспортлох, дотоодод мах чанаж БНХАУ-д экспортлох үйлдвэрүүдэд үйлдвэрийн аргаар төхөөрсөн махыг нийлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
  • Ажилтан албан хаагчдыг ээлж дараатайгаар мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулах замаар боловсролын түвшинг байнга ахиулан ажиллах. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хийх.
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн техник технилогийг шинэчлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ.

Хувьцаа эзэмшигч та бүхэн Махимпэкс ХК-ийн 2018 оны үйл ажиллагаа, цаашид тавих зорилтод үнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна.

Та бүхэнд ажил хөдөлмөрийн амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

Дээш