“Мах импэкс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрлөө
2 жил, 9 сар өмнө
“Мах импэкс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 26-нд болж өндөрлөлөө. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхи буюу 56 хувь нь ирснээр хурал хүчин төгөлдөр болсон юм.
Хурлаар “Мах импэкс” компанийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ТУЗ-ийн гишүүн н.Лхачинбал танилцуулсан бол 2018 оноос хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөний талаар Хиам консервийн үйлдвэр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа танилцуулсан юм.
Хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн үйл ажиллагаа, өнгө төрх, цаашид хийх ажлын талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.