Валютын ханш:

Мах импэксчүүд аваргаллаа


1 жил, 7 сар өмнө


Сонгинохайрхан дүүргийн Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагддаг Спорт наадамд “Мах импэкс” ХК-ийн баг тамирчид аваргалж, шилжин явах цомын эзэн боллоо.

“Хаан хүнс импэкс” ХХК-иас зохион байгуулсан уг тэмцээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн 30 баг тамирчид спортын гурван төрөлд өрсөлдөж аваргаа шалгаруулсан юм.

Сагсанбөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд “Мах импэкс” ХК-ийн II баг тэргүүн байр эзэлсэн бол, I баг нь хоёрдугаар байр, гарбөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд эмэгтэй баг I байр, эрэгтэй баг II байр эзэлж багийн төрөлд аваргалав.

Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Мах импэкс ХК-ийн тамирчин Б.Түвшинсанаа, Д.Уянга нар алтан медаль хүртлээ.

Сагсанбөмбөгийн шилдэгийн шилдэг тоглогчоор Мах импэкс ХК-ийн тамирчин н.Мөнх-Эрдэнэ, гарбөмбөгийн шилдэг тамирчнаар Д.Уянга нар шалгарлаа.




Дээш