Валютын ханш:

"МАХИМПЭКС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2021


3 долоо хоног, 2 өдөр өмнө




“МАХИМПЭКС” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН 

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 3 сарын 19 ний өдөр             № 2                                         Улаанбаатар хот

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ  ХУРЛЫГ

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59.4, 60.1 дэх заалт, 62.1.9, 62.1.13 дахь заалт, 64.1, 64.2, 64.4, 65 дугаар зүйл 67.1, 71.1, 71.3, 76.1.2, 76.1.3 дах заалт болон Санхүүгийн Зохицуулах хорооны 2018.12.14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын зар мэдээг хүргэх журам”-ын 2 болон 3 дугаар зүйлийн заалт болон 2021.01.27-ны өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооны 45 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан 4 дүгээр бүлэгт заасан заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

  1. 1.  “Махимпэкс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн  ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт компанийн өөрийн байрнаас цахим хэлбэрээр буюу хувьцаа эзэмшигчдийг нэг дор цуглуулахгүй байдлаар хуралдуулсугай. 
  2. 2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсугай. Үүнд:
  3. 1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  4. 2. 2021 оны бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
  5. 3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны төсвийг батлах 
  6. 4. Ногдол ашиг хувиарлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хэлэлцэн батлах
  7. 3. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тогтоосугай.
  8. 4. Хурал хуралдуулах тухай мэдээллийг “Санхүүгийн зохицуулах хороо”, “Монголын хөрөнгийн бирж”-д мэдэгдэх өдрийг 2020 оны  3 дугаар сарын 22-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчдэд зарлах өдрийг 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр байхаар тогтоосугай.
  9. 5. Хурал хуралдуулах тухай зарыг 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр  Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд байршуулах , 3 дугаар сарын 24-ны өдөр  болон 4 дүгээр сарын 08-ны өдрүүдэд өдөр тутам хэвлэгдэн гардаг 2-оос доошгүй сонинд 2 удаагийн давтамжтай хэвлүүлэх, радио телевизээр мэдээлэх зэргээр хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхийг Хурал зохион байгуулах комисст даалгасугай.
  10. 6. Дараах бичиг баримтуудыг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  бэлэн болгож, хувьцаа эзэмшигчдэд хурал хуралдахаас өмнө танилцуулах ажлыг зохион байгуулсугай. Үүнд:
    1. 6.1 Хувьцаа эзэмшигчдийн  хурал хуралдуулах  тухай болон Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолын хуулбар
    2. 6.2 Хувьцаа  Эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл
    3. 6.3 Компанийн 2020 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд ТУЗ-өөс өгсөн дүгнэлт, 2021 оны бизнес төлөвлөгөө
    4. 6.4 Хурлын санал хураах хуудас
    5. 6.5 Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн танилцуулга, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны төсөв
    6. 6.6 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд зориулсан танилцуулга
    1. 7. Хурлын санал хураах хуудасны загварыг энэхүү шийдвэрийн Хавсралт №1-ээр баталсугай.
    2. 8. Санал хураах хуудсыг хүлээн авах эцсийн хугацааг хурал хуралдах өдрийн буюу 2021 оны  4 дүгээр сарын 30-ны өдрийн 13:00 цагаар тогтоосугай.
    3. 9. Хувьцаа эзэмшигчдийн  хурлын зарыг энэхүү шийдвэрийн  Хавсарлт №2-оор баталсугай.
    4. 10. Хувьцаа эзэмшигчдийн  хурлын дэгийг  энэхүү шийдвэрийн  Хавсралт №3-аар баталсугай.
    5. 11. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын даргаар хүний нөөцийн менежер Л.Янжин, нарийн бичгийн даргаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга И.Өлзийбаяр, тэргүүлэгчдээр  хувьцаа эзэмшигч Д.Самдан, Д.Тэрбиш нарыг сонгосугай.
    6. 12. Хурлын тооллогын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгосугай. Үүнд:
      Комиссын дарга:                                    Б.Саранзаяа /Санхүүгийн менежер/

    Комиссын гишүүд:                                М.Ариунзаяа /Нягтлан бодогч /

                                                                     Д.Бурмаа /Нягтлан бодогч/

               Б.Батзориг / Нягтлан бодогч /

                       Ч.Наранцацралт / Нягтлан бодогч /

           Ц.Батзаяа / Нягтлан бодогч /

                    Г.Ган - Эрдэнэ / Нягтлан бодогч /

                 Б.Уранчимэг / Нягтлан бодогч /                                                             

                                                                                                                    

    1. 13. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгосугай. 

    Комиссын дарга:                        Н.Алтан-Эрдэнэ /Хүний нөөцийн менежер/

    Нарийн бичгийн дарга:             И.Өлзийбаяр /ТУЗ-ийн нарийн бичгийн дарга/

    Гишүүд:                                      Н.Одгэрэл /МБҮ-ийн дарга/

                                                         Н.Маралсүрэн /Ерөнхий инженер/

                                                         М.Доржбямба/Хуулийн зөвлөх/

                                                         П.Энх-Амгалан  /Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал/                           

                                                         Д.Амармөрөн /Захирлын туслах /                                          

                                                         Б.Тамжиддорж /Захиргаа хүний нөөцийн албаны дарга/   

     Хурлаар хэлэлцүүлэх асуудалтай холбоотой танилцуулга материал, хурлаас гарах шийдвэрийн  төслийг тогтоосон хугацаанд бэлэн болгож, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Хурал зохион байгуулах комиссын дарга /Н.Алтан-Эрдэнэ/-д даалгасугай.

       ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                   Ж.ЧИНЗОРИГ


    Хувьцаа эзэмшигч та санал авах хуудсыг эндээс татах боломжтой https://we.tl/t-GN3h0rD0gE

    Дээш