Валютын ханш:

Лаборатори

Лаборатори нь тус компанийн түүхий эд, үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн бүтээгдэхүүн, хэрэглээний ус болон үйлдвэрлэлийн орчны ариун цэврийн сорьцод баталгаат стандарт арга, аргачлалын дагуу мэдрэхүй, хими, микробиологийн шинжилгээ хийж, хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаат байдалд хяналт тавьж ажилладаг.

Тус лаборатори нь химийн ба микробиологийн лаборатори гэсэн 2 үндсэн хэсэгтэй, 204 м2 талбай бүхий зориулалтын тусдаа байртай, шинжилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, химич-1, микробиологич-2, лаборант-1, чанар шалгагч-1 зэрэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан бөгөөд үйл ажиллагаандаа “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартыг мөрдлөг болгон өдөр тутмын хяналт, шинжилгээ хийж аливаа үл тохирол гарах эрсдлээс сэргийлэх зорилго тавин ажилладаг.


МХЕГ-ын “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-с зохион байгуулдаг шинжилгээний ур чадварын сорилтод тогтмол хамрагдаж хангалттай сайн үнэлгээ авдаг. Цаашид лабораторийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, итгэмжлэлд хамруулах зорилт тавин ажиллаж байна.


Дээш