Валютын ханш:

Исламын Бүгд Найрамдах Иран улсад төлөгний мах экспортлож эхэллээ


2 жил өмнө


"Мах Импэкс" ХК "Малчдыг дэмжих хөтөлбөр"-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд малчдыг орлогожуулах зорилгоор малчдаас малыг нь зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, малчдад хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нийлүүлж байна. Тухайлбал, малчдад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн болох гурил, малын өвс, тэжээл зэргийг ямар нэгэн дундын дамжлагагүйгээр үйлдвэрийн үнээр нийлүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр нийслэлийн иргэдийг эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хангах ингэхдээ мөн адил дундын дамжлагагүйгээр малын махыг хүргэх зорилгоор ажиллаж байгаа юм. Малын махыг бэлтгэхдээ эрүүл өвчингүй бүсээс малчдаа шууд дэмжин мал махыг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч эхэлсэн билээ. Үүний үр дүнд хийгдсэн ажлын нэг нь өнөөдөр Иран улс руу төлөгний махыг экспортлох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд мах ачсан эхний цуваа Улаанбаатараас хөдлөөд байна.


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс байцаагчид экспортын өмнөх үеийн хяналт шалгалт, Улаанбаатар хотын гааль хамтран ажиллаж мах ачсан машины цуваа өнөөдрөөс Исламын бүгд найрамдах Иран улсыг зорилоо.




Дээш