Валютын ханш:

Иран улс мах худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийллээ


1 жил, 1 сар өмнө

Исламын бүгд найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Махмуд Фаранзандэх болон бусад албаны хүмүүс “Мах импэкс” ХК, Хиам консервийн үйлдвэр ХХК-д зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Иран улсын хувьд “Мах импэкс” ХК-иас халал аргаар төхөөрч, бэлтгэсэн төлөгний мах авдаг. Цаашид авах махны хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхол байгаагаа илэрхийлж, халал аргаар мал нядлах үйлдвэрийн үйл явцтай өөрийн биеэр танилцсан юм. Малыг халал аргаар төхөөрөх үйл явцтай танилцсан дэд сайд Махмуд Фаранзандэх, “Үйлдвэрийн хүчин чадал, үйл явцтай танилцлаа. Цаашид мах авах тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Мөн Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Махмуд Фаранзандэх болон бусад дагалдан яваа албаны хүмүүст Мах импэкс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа, ХКҮ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа нар мах боловсруулах болон хиаман бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан юм.

Дээш