Валютын ханш:

Женко кап-2018 спорт наадам амжилттай өндөрлөлөө


1 жил, 4 сар өмнө


Женко группын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Женко кап 2018” спорт наадам амжилттай болж өндөрлөлөө. Арван нэгдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү спорт наадамд “Мах импэкс” ХК, “Талх чихэр” ХК, “Баянгол зочид буудал”, “Хиам консервийн үйлдвэр” ХХК, “Милл хаус” ХХК, “Нүүдэл жи” ХХК зэрэг байгууллагуудын 150 гаруй тамирчид сагсанбөмбөг, гарбөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр өрсөлдсөн юм.

Манай компанийн “Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн эрэгтэй сагсанбөмбөгийн нэгдүгээр баг алтан медаль, хоёрдугаар баг хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй сагсанбөмбөгчид мөнгөн медаль хүртлээ.

Мөн ширээний теннисний ганцаарчилсан төрөлд “ХКҮ” ХК-ийн тамирчин н.Түвшинсанаа алтан медаль, н.Гантулга мөнгөн медаль хүртсэн бол хосын төрөлд н.Түвшинсанаа, Э.Туяа нар мөнгөн медалийн эзэд боллоо.

Шатарын төрөлд “Мах импэкс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Бүдрагчаа тэргүүн байр эзэлж амжилтаа бататгалаа.

Дээш