Валютын ханш:

Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: ӨНӨӨДРӨӨС МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ


10 сар өмнө


Гахайн африкийн мялзан өвчин гарч холбогдох байгууллагууд өвчиний шинж тэмдэг илэрсэн гахайнуудыг устгалд оруулаад байгаа юм. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Түмэндэмбэрэлээс энэ өвчний талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Өвчин гараад багагүй хугацаа өнгөрлөө. Мэргэж­лийн байгууллагууд одоо ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд Баян-Өлгий аймгаас бусад 20 аймагт 31800 гахай, Улаан­баатар хотын эргэн тойронд 7000 гаруй гахай бай­на. Өвчин гарсантай хол­богдуулан Улсын онцгой ко­мисс хоёр удаа хуралдаж то­дорхой шийдвэрүүдийг гар­­гасан. ХХААХҮ-ийн сай­дын ту­шаа­­лаар ажлын хэсэг гарч, ажлын хэсгийг миний бие ахлаад явж байна. Өнгөрсөн баасан гарагт аж­лын хэсгийн өргөтгөсөн ху­рал­даан болж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Хурлын шийд­вэрээр ла­бо­раторт дээж авсан бү­тээг­­­дэхүүнийг эц­сийн байд­­­­лаар дүгнэж цаа­шид ху­­­­дал­­­­даанд гаргах, эс гар­гах эсэхийг шийдвэрлэж бай­на. Өнөөдрийн байд­лаар Улаанбаатар хо­тод 140 цэгээс 3389 кг га­хайн аф­рикийн мялзан өвч­­ний үүс­­гэгч илэрсэн бү­тээг­дэхүү­нийг хураан авч уст­га­лаа. Улаанбаатар ор­чимд 168 гахайг зориудаар уст­гаад байна, устгах ажил одоо ч үргэлжилж байгаа. 755 цэгийг лацадсан байс­ныг өнөөдрөөс /өчигдөр/ чө­лөөлж байна. Маргаашаас /өнөөдөр/ худалдаа үйл­чилгээний байгууллагууд хэ­вийн ажиллаж эхэлнэ.

-Та бүхнийг ажиллаж байх хугацаанд олон нийт гахайн мах, өөхний орц­­той бүтээгдэхүүнийг хэ­рэг­­лэж болохгүй гэсэн айдас байна. Таны өгсөн мэдээл­лээр бол энэ өвчин нь хүнд халдахгүй гэж ойл­гож байгаа?

-Хүн энэ өвчнөөр өвчил­дөггүй. Хүн дамжуулагч болж хувирдаг тул хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Га­хайн аж ахуйд ажиллах, гадаадад зорчих бол гахайн фермэрээр орохгүй байхыг анхааруулж байгаа. Гахайн махаар үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнүүдийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж устгах ажлыг хийж дууссан. Дэлгүүр, худалдааны тө­вүү­дэд гахайн махаар халд­варласан бүтээгдэхүүн байхгүй.

-Нийтийн хоол, мах, махан бүтээгдэхүүн үйлд­вэр­лэгчид маань энэ шал­галтад хэрхэн хамрагдав?

-Би дээр дурьдсан. Улаан­­баатар хотын хэм­жээнд 755 цэгийг лацдаж, шинжил­гээнд хамруулсан гэж. Мэдээж үндэсний үйлд­вэрүүдэд хэрэглэгчид маань итгэж болно. Тухайлбал, Мах Импэкс ХК-иас авсан дээж л гэхэд бүгд сайн гарсан байх жишээтэй.

-Гахайн мах импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирдэг юм бэ. Энэ өвчнийг импортын махаар дамжин орж ирсэн гэх хардлага байна?

-Гахайн махан бүтээг­дэхүүн, хуйхыг Европын ор­нууд тэр дундаа Украйн, Гер­ман, Польш зэрэг улсаас оруулж ирдэг. Мөн БНХАУ-аас ч оруулж ирж байгаа. Бид лабораторийн дүн шинжилгээг үндэслэхээс гад­на мөрдөн мөшгиж га­рал үүслийг нь тодорхойлж байгаа. Хэрвээ эрүүл бүтээг­дэхүүн импортолж байгаа аж ахуйн нэгжээс худалдаж авсан, үүнийгээ тодорхойлж чадаж байвал асуудалгүй. Энэ өвчний тархалтыг бид импортын махнаас үүссэн гэж үзэж байгаа. Албан ёс­ны зөвшөөрөлгүй УАЗ 469 ма­шинд нууж оруулж ирж бай­гаа гарал үүсэл нь тодор­хойгүй гахайн махан бүтээг­дэхүүнээс энэ өвчиний тархалт ихэссэн.

-Тэгэхээр та Хятад улсаас орж ирсэн гэж хэлэх гээд байна уу?

-Тодорхой хэлж чадахгүй. Хятад улсад 68 цэгт өвч­лөл­тэй байгаа.

-Шинжилгээний хариу­нуудыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлчихсэн гэсэн үг үү. Албан ёсоор хэзээ мэ­дээ­лэл хийх вэ?

-Шинжилгээний хариу­нуу­дыг хүргүүлсэн. Маргааш /өнөөдөр/ албан ёсоор мэ­дээлэл өгнө.

Г.БААТАР

Эх сурвалж: DNN.mn

Дээш