Валютын ханш:

Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Хоанг Ван Танг “Мах импэкс” ХК-д зочиллоо


1 жил, 1 сар өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Хоанг Ван Танг “Мах импэкс” ХК-д зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Мах импэкс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа компанийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид Вьетнам улс руу үхэр, хонины мах экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Вьетнам улс руу мах экспортлоход ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан хүргэх боломж байгааг Г.Бүдрагчаа захирал танилцуулгадаа дурьдсан юм. Тус компанийн хувьд Бүгд найрамдах Иран улс, БНХАУ, ОХУ зэрэг улсад мах экспортолж байгаа туршлагатай юм.

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хувьд үхэр, хонь, ямааны махыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн жил Авсрали улсаас 400 гаруй мянган үхэр авсан аж.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Хоанг Ван Танг хэлэхдээ, “Монголоос мах авах асуудалд манай улсын холбогдох хүмүүс ирж ажиллана. Энэ ажил амжилттай болбол танай компанийн бүтээгдэхүүн, монгол малын махыг манай улсын ард иргэд хэрэглэх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Дээш